• No results found

bilee sul ügiin utga, hereglee [The meaning and function of the particle bilee in Khalkha Mongolian]

N/A
N/A
Protected

Academic year: 2021

Share "bilee sul ügiin utga, hereglee [The meaning and function of the particle bilee in Khalkha Mongolian]"

Copied!
10
0
0

Loading.... (view fulltext now)

Full text

(1)

Беньямин Брозиг (Benjamin Brosig). 2012. “БИЛЭЭ” СУЛ ҮГИЙН УТГА, ХЭРЭГЛЭЭ (The meaning and usage of the particle “bilee”). Хэл зохиол судлал V (37): 10-18.

The wording of the text should be as published. A very few additional minor corrections were made that differed from the last version of the paper available to me, but they were brought up-to-date manually. The overall page layout differs slightly, but page numbers referring to the original publication were inserted. An English abstract is found at the end of the paper.

(page 10)

“БИЛЭЭ” СУЛ ҮГИЙН УТГА, ХЭРЭГЛЭЭ

Беньямин Брозиг (Стокгольм Иx сургуулийн ерөнxий xэлшинжлэлийн докторант,

benjamin.brosig@gmx.de)

Түлхүүр үгс: Монгол хэл, нутгийн аялгуу, билээ, хэрэглээ, санах утга

Энэ өгүүлэлд би “билээ” гэдэг сул үгийн утга, хэрэглээг задлан шинжлэх болно.

1

Ю.Мөнх-Амгалан (1998: 68-69) энэ сул үгийг хэрхэн хэрэглэх нөхцөл байдлыг тоочоод тэдэнтэй дүйх утгыг санал болгосон байна. Тэрээр уг үгийг ерөнхийд нь “тодотгон лавшруулсан, батлан эрчимжүүлсэн” утгатай бөгөөд нөхцөл байдлаар нь “үйлт нэр + юм” -ын хойно орж “өөрөөсөө арай хөндий маягаар, эсвэл даруухан байдлаар дамжуулах утгатай” (1), шууд үйлт нэрийн дараа “лавшруулан баталсан утгатай” (2),

“ярианы хэлэнд асуух сул үгийн үүргээр маш их хэрэглэгддэг” (3), асуух төлөөний үгтэй хамт тохиолдож “цөхөрсөн, эсвэл уг өгүүлэмжийг эергээр баталсан утга илэрхийлнэ” (4) гэж ангилаад доорх жишээнүүдийг дурдсан байна. Жишээ нь:

(1) Их мэдэхийн зовлонг ойлгохгүй хүнд яг ингэж санагддаг юм билээ. (Aрдын эрх.1992 он. №155)

(2) Хөглөрсөн цасыг манартал довтолгон одсон билээ. (M. Д) (3) Өнгөрсөн жил та хаана байсан билээ. (Э. Вандуй)

(4) Богд минь, юу гэж хэлэх билээ дээ? (Д. Ц)

‘Oh my god, what am I supposed to say?’

Үүнд “лавшруулах, батлах утга” нь үндсэн утга мөн гэж үзвэл “цөхрөх хам утга”

болон “асуух сул үг”-ийн утгын хэрэглээг яаж тайлбарлах вэ гэдэг нь тодорхойгүй байна. Магадгүй Ю.Мөнх-Амгалангийн судалгаа нь энэ асуултад хариулах задлан шинжлэлийн суурь үндэс болж болох юм. Хэдий тийм ч яг бодиттой хариу болж

1 Энэ өгүүллийг бичихэд надад эх хэлнийхээ мэдлэгийн дагуу дүгнэлт хариулт өгч, ойлголтоо тайлбарлаж байсан арваад хүнд талархлаа илэрхийлмээр байна. Гэхдээ уншигчид өгүүлбэрийн утгатай холбоотой асуудлын талаар тухайн хүмүүсийн үзэл бодол гэж ойлгож болохгүй. Өгүүлбэр бүрийн утгын талаар 6 хүртэл хүнээс асууж лавлан дүгнэлт авч байсныг хэлэх байна. Иймд тухайн хүний тайлбар миний ойлголт хоёр өөр байсан тохиолдол ч буй.

(2)

чадахгүй байна. R.Kullmann, Д.Цэрэнпил нар (1996: 338) “expresses statements that are remembered to be told by others”

2

гэж “билээ”-гийн утгыг Мөнх-Амгалангаас арай өөр маягаар тайлбарласан байна. (3) дахь жишээг ийм маягаар тайлбарлаж болох боловч (1) болон (7)-(11)-т байгаа жишээнүүдийг ингэж тайлбарлахад хэцүүү байгаа юм. Гэвч

“билээ” нь “санах” утгатай гэсэн саналыг тохиромжтой гэж би бодож байна. Иймд би энэ өгүүлэлд Ю.Мөнх-Амгалантай адил жишээ баримтыг судалгааны үндэс болгож

“билээ”-гийн хэрэглээний байдлыг “санах” утгаас нь тайлбарлахыг хичээх (page 11) юм.

Тухайн “санах” гээд байгаа зүйлийн мэдээлэгдсэн байдлын дагуу “билээ” сул үгийн хэрэглээг дараах гурван төрөлд ангилж болно. Үүнд:

1. Яригч ямар нэг зүйлийг өөрөө санахгүй байгаа тул хүнээс асууж байна. Өөрөөр хэлбэл, тухайн зүйлийг мартсан боловч өмнө нь мэдэж байсан гэсэн санааг илэрхийлж байна. Жишээ нь:

(5) Hezee hamgiin suuld iishee orj irsen bilee sanadaggui eeeee...

3

‘When did I come here the very last time? I don’t remember ...’

(6) Уучлаарай! Чи хэн билээ?

(3)–т буй жишээг бас ингэж тайлбарлаж болно. (4)-т буй жишээ хэлэх зүйлийг санахгүй байгаагаас болоод цөхөрсөн хам утгыг агуулж болно. Үүнээс гадна яригч хэзээ ч мэдэж аваагүй зүйлээ асуудаг хэрэглээ байна. Жишээ нь:

(7) Huuhduudee 2*2 hed ve? za Ivan heleerei. -Ivan duugyi l bailaa.Bagsh: -Za chi yagaad tseejleegvi bilee.

‘Pupils! How much it two times two? Well, Ivan! - Ivan remains silent. The teacher asks: Well, why haven’t you learnt that by heart?’

(8) Та яагаад шүдээ угаахдаа толь муухай болгоод байдаг билээ?

‘Why did/do you mess up the mirror when brushing your teeth?’

Яригч асуусан хүний хийсэн зүйлийг санаж байна гэж билээ-гээр дамжуулан илэрхийлж, мэдэхгүй байгаа учир шалтгааныг нь асууж байна гэж өнгөцхөн байдлаар ойлгож болно. Гэхдээ энэ утгын талаар миний асууж лавласан монголчууд яригч гайхан дүргүйцсэн байдлаа илэрхийлж байна гэж дүгнэж хэлсэн юм. Бас огт танихгүй хүнтэй яривал (7)-ыг өмнө нь тохиолдоогүй, анхны нэг удаагийн тохиолдолд ингэж хэлж болно гэж хариулсан. Уг үйлийг санана гэдэг утга иймэрхүү нөхцөл байдалд байх боломжгүй.

Харин асуух өгүүлбэр байна гэж санавал эх үүсвэрийн айн судлалын нэг үзэгдлийг санаж болно. Айхенвальдын (2004: 244) бичсэнээр “The use of evidentials in interrogative clauses may reflect either (i) the information source of the speaker, or (ii) assumptions the speaker has about the information source of the addressee”.

4

Айхенвальдын хоёр жишээг (2004: 244-245) авч үзвэл:

(9) ki·y á ·=t'a ʔé c ̃-ink'e? (Зүүн Помо хэл)

2 “Бусад хүний өгүүлснээр тухайн зүйлийг санах гэсэн утгыг илэрхийлнэ”

3 Интернетээс латин бичгээр татаж авсан жишээнүүдийг би энэ өгүүлэлд xэвээр нь үлдээсэн болно.

4 “Асуух өгүүлбэрт мэдээний эх үүсвэрийн морфемийг хэрэглэхэд энэ нь (i) яригчийн мэдээний эх үүсвэрийг эсвэл (ii) сонсогчид байгаа мэдээний эх үүсвэрийн тухай яригчийн ойлголт таамаглалыг илэрхийлж болно.”

(3)

Хэн=бэ найтаа-(харахгүйгээр мэдэрсэн).

‘Хэн найтаасан юм бэ? (Би хүнийг найтаасан гэж сонссон, гэхдээ хэн найтаасныг мэдэхгүй”)’

(10) imay-mi wankayuu-pi kuti-mu-la (Ванка Кечуа хэл) хэзээ-(шууд мэдсэн) Уанкайо-оос xари-(холоос)-(өнгөрсөн)

‘Тэр хүн Уанкайо xотоос хэзээ буцаж ирсэн бэ?’

Зүүн Помо хэлний

Fehler! Verweisquelle konnte nicht gefunden werden.

-т дурдаж буй жишээ өгүүлбэрийн яригч нь үйлийг сонссон, гэхдээ зөвхөн энэ чимээг хэн учруулсныг асууж байна. Кечуа хэлний

Fehler! Verweisquelle konnte nicht gefunden werden.

-т буй жишээний яригч өөрөө хараагүй, гэхдээ яригчийн лавлан асууж байгаа хүн нь харсан гэсэн санааг илэрхийлж байна. Ийн асуугдаж байгаа хүн харсан тул заавал хариулах хэрэгтэй. Монгол хэлний билээ нь асуух өгүүлбэрт Кечуа хэл шиг яригчийн санах байдлыг биш, харин яригчийн лавлан асууж байгаа хүний санах байдлыг илэрхийлж байна. Асуугдаж байгаа хүн энэ байдлыг санах боломжтой гэж илэрхийлснээр яригч түүнээс хариуг улам хатуугаар шаардаж байна. Бас зөвхөн сонсогчийн мэдэж байгаа зүйлийг түүнд сануулж шүүмжилж байна.

(page 12) 2. Яригч өөрийнхөө мэдэж авсан зүйлийг санаж байгаа хэрэглээ бас байна.

Тухайн яригч санаж байгаа зүйлээсээ яривал тэрээр урьд нь тохиолдож байсан тохиолдлоо тодорхойлж өгч байна. Яригч хурдан ярьж байх үедээ болсон үйлийг чармайн санаж байгаа шинжгүй байвал уг яригч санаж байгаа зүйлээ тодорхой санаж байна гэж сонсогчид хам утгаас нь ойлгож болно. Сайн санаж байгаа зүйлүүд яригчийн үүднээс зайлшгүй үнэн байгаа тул тухайн зүйлийг санаж байгааг илэрхийлснээр өгүүлэмжээ батлан хэлж байна гэсэн үг юм. Энэ хэрэглээ ер нь болсон явдлыг өгүүлсэн хэрэглэгдэхүүнд маш их тохиолдож байна. Яригч тэнд өгүүлсэн зүйлээ батлахын тулд ингэж ярьж болно, эсвэл санаж төсөөлж байгаагаа мэдэгдэж болно. -сан билээ, -ж билээ гэсэн нийлмэл хэлбэр энд голдуу хэрэглэгддэг байна. –сан нь төгссөн

5

байдлыг илэрхийлдэг тул (11), (11)-ын жишээ шиг одоогийн байдалд нөлөө илүүтэй зүйлийг тэмдэглэж болно. Харин тэр үед тохиолдож байсан хэдэн үйлийн дэс дараанд ордог зүйлийн тухай яривал (12), (13) шиг –ж билээ хэрэглээг хэрэглэх ба –ж(ээ) гэдэг нь энд өнгөрсөн цагийн утга илэрхийлэхээс биш, шууд бус мэдэгдэж өнгөрсөн цагийн утга илэрхийлэхээ больсон байна. Санаж байгаагаас болоод ийм байсан гэж дүгнэж байна гэдгээр тайлбарлаж болох болов уу. Зөвхөн үйлийн явцын тухай биш, бас үйлийн үр дүнгийн тухай хэлсэн тул “–сан билээ” гэвэл өөрийн оролцсон юмыг санаж байна гэсэн хам утгыг “–ж билээ”-гээс арай бага илэрхийлж байгаа юм шиг санагдаж байна. (14)-т буй жишээнд өнгөрсөн цагийн утга гэж байхгүй. Иймд билээ нь үйлийн цагийг биш, харин тухайн үйлийн тухай мэдчихсэн цагийг тэмдэглэж байна гэсэн үг юм.

(11) Сонгуульдаа оролцож ялж ялагдаад багагүй бухимдалтай цугларсан гишүүд нийслэлд үүссэн үймээний асуудлыг тайван хэлэлцэх чадваргүй байгааг

Э.Бат- Үүл чуулганы хуралдааны өмнө онцолсон билээ.

5Төгссөн байдал гэвэл англи хэлний “perfect” гэсэн нэр томьёотой дүйнэ. Төгссөн байдлын үндсэн утга бол одоогийн байдалд нөлөө үзүүлэх юм уу хамаатай байдаг. (“present relevance”, Dahl, Hedin 2000: 389- 393 үз).

(4)

(12) 2-р ангиас эхлэн Сумхүү гадаад уран зохиолоос хичээлийн дараа орой болтол ярьж өгдөг,

,

ярихдаа уран гоёор

,

кинонд гарч байгаа юм шигээр ярьдаг байж билээ. Бид анх удаа “Парисийн дарь эхийн сүм”, “Монта Кристо гүн”,

,

“Морь унасан толгойгүй хүн” зэрэг зохиолуудыг сонсч мэдсэн билээ.

(13) Аав аа, та санадаг уу? Би таван настай л байсан байх. Та надтай өдөржингөө нуугдаж тоглож билээ. Сүүлдээ та бүр олдохгvй болчихоод би уйлаад л... одоо бодоход их инээдэмтэй.

(14) jaahan tiimhen n’ undergraduate student-uud yer n’ tulburuu golduu uursduu tuldug um bilee, teghleer ta bugdees zunduu l mungu garah baih. Hamgiin gol huuhed tani yamar hicheeld iluu dur sonirholtoi, yamar mergejileer surah durtaig n’ ehleed sonsoh heregtei.

Хүүрнэх өгүүлбэрээс гадна, хүсэх өгүүлбэрт бас тухайн хүсэл уг нь байсан гэж санахдаа билээ-г хэрэглэдэг байна. Удаан хүсэн мөрөөдөж байсан зүйл биелээсэй гэж найдаж байвал энэ хүсэл энгийн хүслээс хүчтэй гэж хам утгаар ойлгож болно. Гэхдээ “–

аасай билээ” -гийн хэрэглээ яригчдын хооронд нэлээд өөр байгаа болно. Надтай ярьсан зарим хүмүүс энэ хэлбэрийг өдөр тутмын хэрэглээ гэж үзэж байхад зарим нь утга зохиолын хэлнийх гэж үзэж байна. Энэ хэлбэрийг утга зохиолын хэлнийх, эсвэл залуучуудын яриа гэж үзэх хүн энгийн хүслээс хүчтэй хүсэл гэж ойлгож байхад энэ хэлбэрийг хэрэглэдэг хүн (15)-ыг “хүсэх маягтай бороо удаан ороогүй утга илэрхийлж байх шиг” гэх маягаар дүгнэн хэлж байна. Энэ ялгаа нь нутгийн аялгуутай холбоотой байж магадгүй юм. (page 13)

(15) Тэнгэр харанхуйлаад л. Бороо ороосой билээ...

(16) Etsest n’ helehed ulsturchiin blog ruu tuhain hun yag hen be, yamar medleg bolovsroltoy, songovol nadad yamar ashigtay, muriin hutulbur n’ her unemshiltey talaar dugnelt hiih gej ordog bolohoos tuunii tuhai eyreg medeelliig unshih gej tsag zavaa zardagguy yum. Uuniig internettey dunguj taniltsaj ehelj baigaa uls turchid maani oilgoj blog bichvel bichsen shig bichij bidnii Tamiriin Goliin musiig doloon [=dolooj] baij olson heden tugrugiig ashigguy zuild zarahaa boliosoy bilee.

Яригч харин санаж байгаа зүйлээсээ холдож хөндийрүүлж болно. Болсон үйл нь хэдийгээр итгэмээргүй зүйл байсан ч гэсэн түүнийг санаж байна гэж илэрхийлэх хэрэг гарч болно. Ийм үед дурсамж гэсэн мэдээний эх үүсвэрээ билээ сул шиг үгзүй-хэлзүйн аргаар илэрхийлж болно. Эргэлзэж санаж байгаа бол өөрөө харсан, эсвэл шууд мэдсэн юм шиг байна. Тэгэхлээр харсан юмандаа гайхаж байна гэсэн санааг (17), (17)-д байгаа шиг илэрхийлж болно. Мэдээллээс ийм харьцангуй хөндий байдлыг илэрхийлэхэд билээ нь одоо хүртэл тийм сайн задлан шинжлэгдээгүй, батлах утга илэрхийлдэг “юм”

гэдэг үгтэй хамт их тохиолддог байна. Өөрөө сонирхож гайхсан утга илэрхийлж бас (19) шиг аман ярианд сонирхуулах үүргээр хэрэглэгдэж болно.

(17) tasartsan yum bilee eeeeeeeeeeeeee

(18) Тэр нууцыг үнэхээр олон хүн мэддэг юм билээ.

(19) Янз бүрийн зураг хөрөг хараад гоё кофе уух ч бас кайфтай л зүйл. Өөдлөх айл

үүднээсээ гэдэг шиг үүдээр нь оров уу үгүй юу сайн байна уу гэж хөөрхөн

(5)

мэндлээд инээмсэглэдэг юм билээ тэднийхэн. Тэгээд кофе нь давгүй сайхан амттай юм билээ.

Гайхах санааг илэрхийлэхийн тулд билээ-гээс илүү лээ гэсэн “-на” -тай хамт тохиолддог бие даасан сул үг хөгжиж ирсэн байна. Энэ сул үг ихэвчлэн сонирхуулах үүрэгтэй боловч бас гайхсан утга ч үүсгэж болно. (20)-д зохиогч тэр эмэгтэйн ерөнхий харагдах аашлах байдлыг хоолны цэсийг ширээнд тавилгүйгээр шууд атгуулж, гэнэт эсвэл ерөнхийлсөн зүйлд гайхаж байгаагаар өнгөрч байгаа байдлын –ж бай-на лээ биш, харин төгс байдлыг илэрхийлэх –на лээ хэрэглэсэн байна. Тэмдэг үйл үг эсвэл нэр үгийн хойно тохиолдох билээ-тэй харьцуулахад –на лээ нь үйл явдлыг өнгөрсөн цагт тохиолдсныг илэрхийлдэг.

6

(20) Монголоос явахын өмнө 13-р хороололд бөхийн өргөөний хажууд байрлах hazara хэмээх энэтхэг хоолны газар орсон. Дотоод засал нь маш энгийн боловч тийм нэг дулаан уур амьсгалыг бүрдүүлсэн юм шиг. Духан дээрээ нөгөө энэтхэг хүүхнүүд шиг гялтгар юм наачихсан, бас тэдний үндэсний хувцасыг өмсчихсөн охин гүйж ирээд л мэню атгуулна лээ. Захиалсан хоол ч ирсэн, порц сайтай, амт гэж янзтай юм билээ, наан талх лаг гоё хөвсгөр, хоол нь их амттай юм билээ.

(21) Тэгээд далайн эрэг дээр баахан хэвтлээ. ipod-оо тэврээд давалгаа хараад хэвтээд байсан, янз бүрийн дуу сольж сонсоод, coldplay, nighttrain хоёрын дуунууд лав тэр дүр зураг орчинтой асар зохицож байна лээ.

Иймд лээ-г гайхан санах байдлаа илэрхийлэх сул үг гэж үзэж болох юм. Ерөнхий хэлшинжлэлийн ном өгүүлэлд гайхах санаа хэлзүйжсэн байх магадлал харьцангуй их гэж зарим эрдэмтэд батлан үзэж (DeLancey 1997, Bashir 2007 зэрэг), зарим эрдэмтэд эсэргүүцэж байна (Tatevosov 2001, Johanson 2006 зэрэг). Халх аялгууны лээ зөвхөн – на -гийн хойно тохиолддог сул үг тул хэлзүйжсэн парадигмд орсон гэж үзэж арай болохгүй байгаа юм.

(page 14) 3. Зөвхөн яригчийнх биш, харин яригч, сонсогч хоёрын мэдэх зүйлийн тухай яривал яригч нь билээ-гийн тусламжтайгаар сонсогчдод тухайн зүйл уг нь сонсогчийн мэддэг зүйл байна гэж сануулж болно. Заримдаа билээ нь герман хэлний “ja” гэдэг үг шиг тухайн яригч шинэ юмыг хэлэхгүй, харин зөвхөн сонсогчдын мэдэж байгаа зүйлийг сануулж түүнийг уг ярианы суурь мэдлэгт оруулах (actualize) үүрэг гүйцэтгэдэг байна. Жишээнүүдээс үзвэл энэ үүрэгт -даг билээ нь хамгийн их

тохиолддог. Өнгөрсөн цагийн нөхцөлтэй жишээ энэ судалгаанд хэрэглэгдсэн хэт өргөн биш хэрэглэгдэхүүнээс олдоогүй. (25)-д зохиогч нь уншигчиддаа шинэ мэдээ өгч байгаа ч гэсэн өмнө нь сургуулийн төлбөрийн тухай нэлээд олон бичсэн бөгөөд тухайн бичсэн зүйлийг ойлгохын тулд уншигчид уг асуудлыг тодорхой хэмжээгээр уридчилан мэдэх хэрэгтэй байсан. Харин зохиогч эцэст нь тэд мэдэхгүй байж магадгүй гэж бодоод энэ мэдээг сануулах маягаар нэмж бичсэн байна.

6 Өвөрмонголын хэдэн аман аялгуунд -гүй-ийн хойно тохиолддог лээ гэдэг сул үг (Баянцогт 2002: 386- 387, Сэцэнбаатар 2003: 193) 了 лэ гэдэг хятад хэлний сул үгээс гаралтай байх, харин билээ –тэй адилхан байдал нь энд бас нөлөөгөө үзүүлсэн байж магадгүй.

(6)

(22) Үр хүүхэд нь сайн явахад эх эцэг баярладаг билээ.

(23) Амьтай бүхэн хэзээ нэгэн цагт үхдэг билээ. Ханхүү минь. Энэ бүхнээс зугтах арга үгүй.

(24) HEY ene medeend itgeh hun oldono gejuu? uuniig bichsen setguulch ta haana bdag hun be? ta bodit amidralaas tasarchee. iim zuil bhgui MGLchuudinha amidralig medehgui bj iim yum yarihdaa ich,oilgoo???!!! ard tumnii amidral ymar hetsuu hund har baraan bgaa bilee heden irgen gadagshaa garahig husdeg bilee, heden hun n ergej irdeg bilee?

(25) (Todruulga) Yaponii niitiin surguuliin(public school) tuhai tovch todruulbal:

Huuhdiin tsetserleg bolon baga, dund surguuli hot, sumiin zahirgaanii hariyat baidag ba sanhuugiin tosov, bagsh nariin tomiloltiig tuhain hot, sum n’ hariutsdag. Mon dund surguuliin ahlah angiin buh menejmentiig aimag, mujiin zahirgaan hariutsdag bilee.

Үүнтэй төстэй –х билээ гэдэг бүрэлдэхүүн асуух өгүүлбэрт жинхэнэ асуултын

үүрэгтэйгээр тохиолддог. Хааяа (26), (27) –д буй жишээ шиг шинэ сэдэв гаргах асуулт, хааяа (28), (29) –д буй жишээ шиг тодотгох асуултыг (rhetorical question) үүсгэдэг.

Яригч шинэ сэдэв нээж сонсогч нь энэ сэдэвтэй холбоотой байгаа бүх мэддэг юмуудыг санах буюу суурь мэдлэгт оруулах ёстой. Яригч сонсогчдод энэ зүйлсийг билээ гэдгээр сануулдаг. Харин тодотгох асуултаар асуусан зүйлийг сонсогчид нь яригчийн бодлоор аль хэдийн мэдэж байх ёстой. билээ –гээс үүссэн тодотгох асуултад цөхөрсөн хам утга нэлээд их гардаг байна.

(26) Компьютерийн вирус гэж чухам юу билээ.

(27) Бид Өвөрмонголын тухай юу мэдэх билээ? Энэ асуултад жаахан ч болов хариулт өгөх санаатай хэсэг материал цуглуулснаа та бүхэнтэй хуваалцъя.

(28) Сумхүүгийн дэргэд хөдөөгийн бид нар юу мэдэх билээ.

(29) mongolin tur n im youmcin ard tumen bid hend naidah bilee

Дээрх задлан шинжлэлээс үзвэл билээ -гийн гол утга нь яригчийн санах утга байна.

Энэ зүйлийг тэр заримдаа өөрөө харсан байж болно, заримдаа хүнээс мэдэж авсан байж болно. Өөрөө мэдэж авсан үед батлах хам утга гарч болно, уг харсан зүйл яригчийн урьдчилан бодох зүйлтэй нийцэхгүй байгаа бол бас гайхах хам утга болон үүнтэй холбоотой гайхуулах үүрэг үүсч болно. Хамтын мэддэг зүйлийг сануулж ярианы суурийг тогтоож ч болно. Асуух өгүүлбэрт билээ хэрэглэгдэж байвал чиглэл сольж бусад хүний санаж байгаа зүйлийг шаардан хэлүүлэх, ярианы суурийг өргөжүүлэх эсвэл сонсогчийн мэддэг юмыг сануулах нөхцөл байдалд хэрэглэгддэг байна. –сан, -ж, -аасай, -даг гэх мэт билээ –тэй хамт тохиолдох үйл үгийн нөхцөлөөс хамаарч хам утга өөр болно. Гэхдээ энэ өөр байдал нь билээ –тэй биш, харин уг үйл үгийн нөхцөлтэй холбоотой байна. билээ нь санах утгаас өөр утгыг (page 15) илэрхийлэхгүй байна. Бусад утга нь зөвхөн хам утгаар, хамт илрэх үйл үгийн нөхцөлийн утгаар эсвэл хэрэглээний төвшинд тайлбарлаж болно гэж би бодож байна.

Хам утга аль болох их хэмжээгээр ялгарахгүй бол судалгааны хэрэглэгдэхүүн

(corpus) цуглуулж бүрдүүлэх боломжтой ч гэсэн хэлзүйн дүрмийн задлан шинжлэлд

хүрэхэд бэрхшээлтэй юм. Хам цагийн судлалд заавал нэгдсэн утгад (Gesamtbedeutung)

хүрч болно гэсэн үг биш гэдэг нь тодорхой, харин энэ зорилгод хүрэхээр чармайхгүй

бол хэл шинжлэл нь хэрэглээг тодорхойлохоос биш энэ хэрэглээний учир шалтгааныг

тайлбарлаж чадахгүй байна. Энэ өгүүлэлд сурвалж бичгийн буюу түүхийн баримтыг

(7)

маш бага ашиглаж, хязгаарлагдсан хам цагийн хэрэглэгдэхүүнд түшиглэж билээ –гийн хэрэглээг тайлбарлахыг чармайж байгаа тул алдаа гарсан байж болох юм. Жишээлбэл, сан(уул)ах, гайх(уул)ах гэсэн хоёр санал нь салаа утга болсон байна гэсэн задлан шинжлэлийг баримталж болох юм. Эсвэл шаардах, сануулах гэсэн хоёр утгын гол цөмийг баримталж утгын өргөслийг тайлбарлах боломж байж магадгүй. Танин мэдэхүйн хэл шинжлэл (Langacker 1991, Тогтомбаяр 2009), бүтээврийн хэл шинжлэл (Goldberg 1995), хэл шинжлэлийн ангилахзүйн “утгазүйн газрын зураг” (Croft 2001: 84- 107) зэрэг онолууд нь ийм талбарлалтад аргазүйн үүднээс яаж хүрч болох вэ гэдгийн загвар жишээ болно гэж би үзэж байна. Нарийн баримт бүрдүүлж миний саналыг эсэргүүцэх, эсвэл улам оновчтой задлан судалгааг гаргаж тавивал би үнэхээр баярлах байна.

Одоо би билээ-гийн утгазүй-өгүүлбэрзүйн зарим онцлогийг хэлэлцэхийг хүсэж байна.

1. Өгүүлбэрт тохиолдох байрлал ба цагийн утгыг цуваа цагийн үүднээс үзвэл билээ бол b ü - гэсэн үйл үг, -luγa гэсэн нөхцөлөөс бүтсэн байна. b ü - нь дундад зууны монгол хэлэнд аль хэдийн нилээн хэлзүйжсэн тул уг нь зөвхөн бай- гэсэн үйл үг болон нэр үгэнд туслах үйл үгээр хэрэглэгдэж байсан байна (Насан-Урт 1989: 95-99). -luγa-гийн үндсэн утга бол ”өнгөрсөн цагт шууд мэдэгдэж өнгөрсөн” утга гэж тайлбарлагддаг.

b ü l ü ge –ийн утга дундад үеийн монгол хэлэнд арай балархай, нийлмэл бус, сул үгийн утгатай байсан байж болзошгүй. Энэ нь бас хэрэглэх нөхцөл байдлаас хамаарч байсан байх. Сул үгийн онцлог жинхэнэ нэрийн дараа, туслах үйл үгийн онцлог тэмдэг үйл үг эсвэл нөхцөл үйл үгийн дараа арай тодорхой байсан байх (Street 2009). Үйл үгийн онцлогоос болоод тэр үеийн b ü l ü ge нь -mu(i) гэх зэрэг төгсөх нөхцөлийн ард илэрдэггүй байсан байна. Дундад зууны -luγa, -juγu гэх мэт нөхцөлийн хандлагын утгын ялгаа [хорчин, харчин аялгуунд] багасаад тэр үед туслах үгээр оршиж байсан a-, b ü - хоёр тогтнол үг байхаа бүрмөсөн больжээ (Сэцэн 1993: 44).

Халх аялгууны хувьсал хөгжил үүнтэй төстэй байсан байж магадгүй. Нэгэнтээ туслах үйл үг байхаа болиод сул үг болсны дараа –аасай, -ж, -на гэх мэт төгсөх нөхцөлийн дараа илэрч эхэлсэн байх. –аад билээ гэж байхгүй тул –ж билээ-гийн –ж бол -жээ байсан гэж үзвэл таарна. Өмнө баримталснаар бас утгазүйн үүднээс –ж гэсэн төгсөх нөхцөл мөн байна гэж үзэх хэрэгтэй. -luγa–гийн илэрхийлж байсан өнгөрсөн цагийн утга b ü l ü ge гэсэн туслах үйл үгэнд дундад үеийн монгол хэлний үед аль хэдийн баларч эхэлсэн бол орчин цагийн монгол хэлэнд байхгүй болсон байна гэж үзэж болно байх. –сан билээ, -ж билээ хоёрт –сан, -ж хоёр аль хэдийн өнгөрсөн цаг илэрхийлж байтал, өнгөрсөнд төгссөн гэх утга энэ хоёр бүтээвэрт байхгүй. –даг билээ ерөнхий одоо цагийг л заадаг. Зөвхөн –на лээ үнэхээр өнгөрсөн цагийн онцлогтой, харин –нлээ гэдэг шинэ нөхцөл болсон гэж ч үзэх магадлал бий.

2. (11), (11) дахь жишээнүүдийг ажиглавал санасан зүйл нөгөө хүний өөрийн харж,

одоо санаж байгаа зүйл мөн үү гэсэн мэдээний эх үүсвэрийн (evidential) утгатай уу гэсэн

асуулт гарч байна. Энэ нь тийм биш юм. Зүгээр л өмнө нь сонссон зүйлийг санаж

байгааг билээ –гээр илэрхийлж болно. (page 16)

(8)

(30) Uchir n’ neg ih udalgui Philip II horlogdoj, Alexander Persiig baildan daguulah ayndaa mordood ene aynaasaa ergej ireegui bilee.

3. Дээрх (8), (19) гэсэн жишээнүүдээс үзвэл тэдгээр өгүүлбэрүүдэд -даг гэсэн нөхцөл нь эс төгс байдал гэсэн үндсэн утгаасаа зөрж ганц нэг л удаа тохиолдсон үйлийг тэмдэглэж илэрхийлж байгаа. –даг гэдэг нь өгүүлбэрийн сүүлийн өгүүлэхүүнээр хэрэглэгдэж байвал бараг үргэлж одоо цагийн туршид дадлага, заншил, хандлага, чадвар эсвэл (зөвхөн ОЦМХ-ний халх аялгуунд) ерөнхийлсөн байдлыг заадаг (онолыг Bertinetto Lenci нар 2010-оос, баримтыг Hashimoto 1995-аас харна уу). Гэхдээ (19) дүгээр жишээнд яригч нь тэр зөөгчийг анх удаа харж байгаа тул бас түүний инээмсэглэх зан заншлын тухай юу ч мэдэж чадахгүй бөгөөд тэр зөвхөн тэр үед тохиолдсон инээмсэглэлийн тухай яриж байгаа. билээ нь –даг-ийн хойно тохиолдох үед –даг-ийн утга билээ-гийн нөлөөнд өөрчлөгдөж байгаа юм уу гэж асууж болно. Харин энэ нь одоо хүртэл сайн ойлгогдоогүй асуудал боловч зөвхөн -даг-тай холбоотой нэг онцлог мөн гэж би доорх жишээнүүдээр үзүүлэе.

(31) Би чиний эрдмийн ажлыг хаячихдаг. [Яана аа.]

(32) Тэр жил бид хоёр Шилийн хотод нэг уулздаг штээ. ‘We met once in Shilinhot that year [do you remember]’

(33) 10 sariin ehend gereesee garaad 4 odoro hagastai 4100 km gazar davhij baij neg yum westeren australiin nutagt baidag kalgoorlie boulder gedeg neg hotod ochiloo. tegeed tendee 4 honosnii daraa neg oromdlogiin ajild orodog yum bainaa

(34) yaahaaraa minii zurag chamd baijiidag bilee? ‘How come you have pictures of me?!’

(35) Би хоёр алим авдаг байжээ. ‘(I infer) I should have taken two apples.’ / (rarely) ‘I must have been taking two apples.’

Маш цөөхөн тохиолдолд өнгөрсөн цаг болон ганц нэг удаа тохиолдсон үйлийг тэмдэглэхэд хэрэглэгдэж болно. (31)-ийг миний ганц нэг эрдэм шинжилгээний өгүүллийг санамсаргүйгээр хаяж гээсэн нэг найз гайхаж харамссан санаагаар хэлсэн билээ. Цахар аялгуунд ийм хэрэглээ байна гэж Сэцэнбаатар (2003: 126) анхааруулсан ч гэсэн (32) шиг жишээнд ийм утга яаж, ямар нөхцөл байдалд илэрч гардаг вэ гэж тэр тодорхойлж хэлээгүй. Миний асуусан яригч бас сануулах санаатай гэсэн хариулт өгсөн.

(31), (32)-т давтагдлын санаа байхгүй, гэхдээ ийм заншилтай байх нь өгүүлэгдэхүүний онцлог гэсэн утгаар ойлгогдоно гэж би бодож байна. (31)-д нэг хүн нөгөө нэг хүний судалгааны өгүүллийг хаячихсан гэсэн онцлогтой байвал энэ нь нэг л удаа болсон боловч тэр нь өгүүлэл хаячихдаг хүн шиг санагдаж байна. (32)-д өгүүлэгдэхүүн этгээдүүд Шилинхотод уулзсан гэсэн онцлогтой байвал тэр хоёр тэнд санамсаргүй нэг уулзсаныгаа яригч нь олон удаа уулзсан шиг тодорхой санаж байгаа зүйл байж болно.

Энэ эс төгс байдал нь давтагдалтай холбоогүй, харин заншил, хандлага, хүн юмны

чадварыг заах утгатай гэсэн ойлголт (Bertinetto Lenci нар 2012)-той нийцэж байна. Тэр

хүн тамхи татдаг гэвэл тамхи татах заншлыг тэр хүний онцлогт тооцдог гэж

анхаарууштай. Эс төгс байдалд агуулагддаг онцлог шинж чанар заасан утга санаа гол

асуудал нь болж байна. (33)-д –даг юм байна нь болсон явдлыг сонирхолтой, харин

чухалчлахгүй маягаар өгүүлснийг зааж байна гэж миний асуусан монголчууд дүгнэж

хэлсэн байна. билээ энд байхгүй ч гэсэн сануулах, сонирхуулах хоёр ойлгогдохуун энд

гарч байгаа шиг санагдаж байна. (34)-д (8) шиг билээ-тэй холбоотой байж болох гайхан

буруутгах санаа гарч байна. Тухайн яригч Аканэ Ранма-д түүний зураг байсан гэж

харангуут хэлсэн өгүүлбэр юм. Өмнө нь байсан эсэхийг Аканэ мэдэхгүй байсан. Энэ нь

(9)

асуух өгүүлбэр тул өгүүлбэрт дурдсан байдлыг хариуцсан хоёрдугаар биеийн эзэмшигч гишүүн хүүрнэх (page 17) өгүүлбэрийн нэгдүгээр биетэй нийцэж болно гэж анхаарах хэрэгтэй. (8), (34) хоёрт -даг-аас өмнө -аад бай-, -ж бай- шиг үргэлжлэх байдлыг илэрхийлж болох бүтэц хэрэглэгдэж байна.

(31)-(34)

-тай харьцуулахад -даг нь олон удаа тохиолдоогүй хэргийг байжээ гэсэн гэсэн туслах үйл үгийн тусламжаар илэрхийлдэг нь маш түгээмэл. Өнгөрсөн цагт ингэх ёстой байсан боловч тэгээгүй гэсэн утга энд гол болно. Өгүүлэгдэхүүн нэгдүгээр биеэс ондоо бол олон удаагийн утга гарна. (35)-т байгаа бодит бус утга бас -жээ-гийн дүгнэж мэдсэн ирээдүйн хэрэглээнд гардаг, жишээлбэл Чи ч энэ тэмцээнд түрүүлжээ (Бямбасан нар 1987). -жээ-гийн энэ хоёр бодит биш хэрэглээ нь нэг үзэгдэл байгаа эсэх нь тодорхойгүй. (35)-д давтагдах санаа байхгүй, харин алим авах боломж тухайн цагийн турш оршиж байсан гэх мэтчилэн тайлбарлаж үзэж болж магадгүй.

Дүгнэж хэлэхэд билээ нь яригч өөрөө санаж байгаа утгыг илэрхийлдэг байна. Төгс өнгөрсөн цагт билээ нь -ж(ээ)-гийн хойно хэрэглэгддэг, харин -ж(ээ)-гийн шууд бус мэдэгдэж өнгөрсөн утга нь алга болж байгаа эсвэл санаж байгаа зүйлээс бодитой ертөнцийн байдлыг дүгнэх утгыг илэрхийлж байна. -аасай билээ ч гэсэн өөрийнхөө яаж бодож байсан байдлыг санаж байхыг илэрхийлдэг болно. Хам утга нь батлах эсвэл гайхах санааг багтааж байдаг байтал -на лээ болон бас магадгүй үүнээс өөр хэдэн тогтсон хэллэг гайхах (эсвэл сонирхуулах) санааг зайлшгүй гаргадаг байна. Асуух өгүүлбэрт билээ нь яригчийн гэрч болох утгыг илэрхийлдэг боловч өөрөө сэргээн санаж чадахгүй, эсвэл асуусан хүний санаж чадах ёстой үйлийг илэрхийлэх тул яригч юмуу асуусан хүний хэтийн төлөвийг тусгаж болно. Хүнээс дам мэдэж авсан мэдээг билээ -гээр илэрхийлж болох тул түүнийг мэдээний эх үүсвэрийн айг яг илэрхийлдэг үгэнд тооцож болохгүй.

Хожмын

судалгаанд миний энд санал болгосон задлан шинжлэлийн үр дүн хүчинтэй үлдвэл -даг билээ, -х билээ гэх мэт бүтцийг тусгайлсан нэгж бүтцээр задлан шинжилж онцлогийг нь улам нарийн судлан гаргаж болно.

Бас -даг билээ болон ер нь -даг нөхцөлийн ганц удаа болох үйлийг илэрхийлдэг утгыг нь улам сайн судлах хэрэгтэй байна.

Ашигласан бүтээл

1. Aikhenvald, Alexandra (2004): Evidentiality. Oxford: Oxford University Press.

2. Баянцогт (2002): Хорчин аман аялгууны судлал. Хөххот: Өвөр монголын их сургуулийн хэвлэлийн хороо.

3. Bashir, Elena (2007): Evidentiality in South Asian languages. In: The Proceedings of

the LFG-06 Conference: 30-50. http:

//cslipublications.stanford.edu/LFG/11/lfg06.html

4. Bertinetto, Pier Marco ba Alessandro Lenci (2010): Iterativity vs. habituality. http:

//linguistica.sns.it /QLL/QLL10/ Bertinetto-Lenci.pdf

5. Croft, Willian (2001): Radical construction grammar.Oxford: Oxford University Press.

6. DeLancey, Scott (1997): Mirativity - The grammatical marking of unexpected information. Linguistic Typology 1: 33-52.

7. Dahl, Östen; Hedin, Eva (2000): Current relevance and event reference. In: Dahl, Östen: Tense and aspect in the languages of Europe. Berlin: Mouton de Gruyter: 385- 402.

(page 18)

(10)

8. Goldberg, Adele (1995): Constructions: A Construction Grammar approach to argument structure. Chicago: University of Chicago Press.

9. Hashimoto, Kunihiko (1995): Shūkansō. Muroran kōgyō daigaku kenkyū hōkoku (bunrihen) 45: 35-67.

10. Johanson, Lars (2006): Indirective sentence types. Turkic Languages 10 : 73-89.

11. Kullmann, Rita, D. Tserenpil (1996): Mongolian grammar. Ulaanbaatar: Шинжлэх Ухааны Академи.

12. Langacker, Ronald (1991): Foundations of Cognitive Grammar, Volume II, Descriptive Application. Stanford: Stanford University Press.

13. Monh-Amgalan, Yumjiriin (1998): Монгол хэлний баймжийн ай. Улаанбаатар.

Монгол Улсын Их сургууль.

14. Насан-Урт (1989): Дундад зууны монгол хэлний “a-”, “bü-” язгуурт үйл үг, тэдгээрийн улирал хөгжил. Өвөр монголын Их сургууль. 1989/3: 89-135.

15. Сэцэн, Ч. (1993): Дунд үеийн монгол хэлний “a-, bü-”, “bai-, bol-” хийгээд тэдгээрийн орлож орлогдсон учир шалтгаан. Монгол хэл утга зохиол 1993/6: 35- 48.

16. Sechenbaatar (2003): The Chakhar dialect of Mongol. Helsinki: Finno-Ugrian Society.

17. Street, John (2009): On the three past tense endings of early Middle Mongolian. Ural- Altaische Jahrbücher 23: 126-159.

18. Tatevosov, Sergei (2001): From resultatives to evidentials - Multiple uses of the Perfect in Nakh-Daghestanian languages. Journal of Pragmatics 33: 443-464

19. Тогтомбаяр, Л. (2009): Монгол хэлний хэлзүйн танин мэдэхүйн чадварын тухай асуудал. Ляонин: Ляонингийн үндэсний хэвлэлийн хороо.

Abstract

In this paper, the meaning and use of the evidential particle bilee and its shortened derived

form lee in Khalkha Mongolian are investigated. In indicatives, bilee is used to indicate one’s

own recollection. Simple past is formed together with the past inferential -j. Similarly, with a

hortative mood bilee indicates the recollection of one’s mental state. Both confirmation and

surprise can be found as connotations, but the notion of surprise even appears to have

grammaticalized into the more specific construction -na lee which either expresses surprise or

is used to beg for attention. In questions, bilee can both express that one has witnessed, but

cannot recall a given event, or an event that the addressee is presumed to remember. With the

imperfective -dag, bilee can sometimes induce mono-occasional readings, but these are even

possible with -dag alone or most commonly with -dag baijee.

References

Related documents

electromag- netic waves and wavelets for impulses (outbursts), can be used to model the above regional distribution of semantic content [5, 6], also demon- strated for the visible

From the centrality and significance of βασιλεία, and how it is entangled with virtually all other themes, literary and/or theological, in Matthew’s gospel, it follows

Industrial Emissions Directive, supplemented by horizontal legislation (e.g., Framework Directives on Waste and Water, Emissions Trading System, etc) and guidance on operating

46 Konkreta exempel skulle kunna vara främjandeinsatser för affärsänglar/affärsängelnätverk, skapa arenor där aktörer från utbuds- och efterfrågesidan kan mötas eller

För att uppskatta den totala effekten av reformerna måste dock hänsyn tas till såväl samt- liga priseffekter som sammansättningseffekter, till följd av ökad försäljningsandel

The increasing availability of data and attention to services has increased the understanding of the contribution of services to innovation and productivity in

Generella styrmedel kan ha varit mindre verksamma än man har trott De generella styrmedlen, till skillnad från de specifika styrmedlen, har kommit att användas i större

Närmare 90 procent av de statliga medlen (intäkter och utgifter) för näringslivets klimatomställning går till generella styrmedel, det vill säga styrmedel som påverkar