Олон улсын хурал зохион байгуулж, эмхэтгэл хэвлүүлэхэд дэмжлэг үзүүлсэн байгууллагуудад талархал илэрхийлэх нь
“Монгол орны бэлчээрийн нөхөн сэргэх чадамжийг бэхжүүлэх нь” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах зөвлөл нь энэхүү хурлыг дэмжиж зохион байгуулахад туслалцаа үзүүлсэн оролцсон бүх байгууллагуудад талархал илэрхийлж байна.
Тус хурлын гол ивээн тэтгэгч АНУ-ын Шинжлэх ухааны сан (CNH Program Grant No. BCS-1011), АНУ-ын Монгол дахь Элчин сайдын яам, Юта Мужийн Их сургуулийн Рийд Фанк сан гаргасан болно. Мөн түүнчлэн, Азийн хөгжлийн банкны Ядуурлыг бууруулах Японы сангаас санхүүжүүлсэн Уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицсон хөдөөгийн амьжиргаа төсөл (JFPR 9164-MON), Дэ Нэйчэ Консерванси, SFA, Ланд тест ХХК байгууллагууд ивээн тэтгэлээ.
Энэхүү хурлыг зохион байгуулахад дэмжлэг, туслалцаа үзүүлсэн бидний түншлэгч Колорадо мужийн Их сургуулийн Уорнерийн нэрэмжит Байгалийн нөөцийн Их сургуулийн хамт олон, Нутгийн үйлс ба ухаан хүрээлэн, Монголын Америк судлалын төв, Мал аж ахуйн хүрээлэн, Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэх, ХААИС, Газарзүй, геоэкологийн хүрээлэн, Монголын шинжлэх ухаан технологийн сан, Монголын бэлчээрийн менежментийн нийгэмлэг, Нүүдэлч малчдын төв болон тэдний хамт олонд талархлаа илэрхийлж байна.
Эдгээр бүх дэмжлэг туслалцаа энэ хурлыг амжилттай зохион байгуулж гүйцэтгэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан юм.